Японы Үндэсний архивын газрын ерөнхийлөгч ЦЕГ-ын төв архивын газарт зочиллоо
Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг хийж байна.
Мэдээллийн алба

Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Төв Архивын газарт зочилж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогтой танилцахын зэрэгцээ түүхэн үйл явдал, ховор сонин үзмэрүүдийг үзэж сонирхсон юм.
Энэ үеэр ЦЕГ-ын Төв архивын газрын дарга бригадын генерал Т.Хүрэлбаатар зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцсон юм.


















