Японы үнэт цаасны компани виртуал валют ашиглаж байна
Японы нэгэн үнэт цаасны компани өөрийн ажилтнууддаа зориулан виртуал валютыг компани дотроо ашиглаж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Японы нэгэн үнэт цаасны компани өөрийн ажилтнууддаа зориулан виртуал валютыг компани дотроо ашиглаж эхэлсэн байна. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд илүү анхаарал тавих зорилгоор бүтээсэн энэхүү виртуал валют нь биткойн технологи дээр ажиллах юм. Биткойн нь онлайнаар ашигладаг жинхэнэ мөнгө аж. Япон улсад сүүлийн үед виртуал валютыг интернет тоглоомын ертөнцөд идэвхтэй ашиглаж байгаа. Олон хэрэглэгчтэй, олныг хамарсан интернет тоглоомонд оролцогчдын тоо цаг, мөчөөр нэмэгдсээр байгаа нь дэлхийн эдийн засагт улам бүр чухал үүрэг гүйцэтгэдэг салбар болон хувирч байна.
Зөвхөн энэ оны байдлаар олон улсын хэмжээнд тус салбарт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ 100 тэрбум долларыг давж гарна гэж зарим шинжээч үзэж байна. Үнэт цаасны компани kabu.com нь энэ үйлчилгээг "Оойри" буюу сайн бизнес хэмээн нэрлээд байгаа юм. Ерөнхий ажиллах зарчим нь тухайн ажилтан 10 оойри олох юм бол илүү цагаар ажиллах шаардлагагүй болж байна гэсэн үг юм.
Хэрвээ ажилтан ажлын өдөр 10000 алхам хийх юм бол 100 нэгжтэй болно гэсэн үг. Энэ мэтчилэн цуглуулсаар байгаад 10 оойри олсон бол та илүү цагаар ажиллах шаардлагагүй болж байгаа юм. Энэхүү шагналын систем нь бид ажиллах зарчмаа өөрчилж, ажлаа цаг тухайд нь хийгээд явахад туслах зорилготой гэж компанийн ажилтнууд хэлж байна.
Түүнчлэн энэхүү систем нь байгууллагын ойр хавьд байрлах ресторануудад ч үйлчлэх боломжтой юм. Тус компанийн Ерөнхийлөгч Масакацу Сайтогийн хэлж байгаагаар манайх санхүүгийн байгууллагын хувьд виртуал мөнгөөр санхүүтэй холбоотой аливаа асуудлыг зохицуулж чадна гэж хэлсэн байна. Түүнчлэн энэхүү систем нь ажилчдын эрүүл мэнд болоод цаг хугацааг хэмнэх олон давуу талтай болохыг онцолж байгаа юм.


















