Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Японы усны байгууллагын төлөөлөгчид Монголд судалгаа хийлээ

Японы Хоккайдо мужийн Саппоро хотын усны байгууллагын төлөөлөгчид болох Коужи Мацумото, Такенобу Нагахира, Сумитомо Хироаки нар энэ сарын 9-13-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын захиргаа, УСУГ, ОСНААУГ-тай хамтран ажиллаж судалгаа хийхээр хүрэлцэн ирээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы усны байгууллагын төлөөлөгчид Монголд судалгаа хийлээ
Японы усны байгууллагын төлөөлөгчид Монголд судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Японы Хоккайдо мужийн Саппоро хотын усны байгууллагын төлөөлөгчид болох Коужи Мацумото, Такенобу Нагахира, Сумитомо Хироаки нар энэ сарын 9-13-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын захиргаа, УСУГ, ОСНААУГ-тай хамтран ажиллаж судалгаа хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү баг нь 2015-2017 онд ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны Өвсний Үндэс хөтөлбөр боловсруулан ажиллах юм байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын захиргаа, УСУГ, ОСНААУГ-ын ажилтнуудад ус хангамжийн дамжуулах ба түгээх шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр техникийн сургалт зохион байгуулахаар урьдчилсан судалгаа хийж байна.

Хуваалцах