Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы визийн мэдүүлгийг энэ сарын 22-ныг хүртэл хүлээн авна

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул, Харуул хамгаалалтын хэлтсээс виз мэдүүлэгчдэд анхааруулга хүргэжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы визийн мэдүүлгийг энэ сарын 22-ныг хүртэл хүлээн авна
Японы визийн мэдүүлгийг энэ сарын 22-ныг хүртэл хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул, Харуул хамгаалалтын хэлтсээс виз мэдүүлэгчдэд анхааруулга хүргэжээ.


ЭСЯ нь энэ сарын 29-ний өдрөөс 2016 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг дуустал амрахтай холбогдуулан дараах зүйлийг анхааруулсан байна.

2015 оны визийн мэдүүлгийг энэ сарын 22-ны өдрийг хүртэл хүлээн авах ба 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зөвхөн визийн хариуг буцаан олгоно. Иймд оны эцэс болон ирэх оны эхээр Япон улсыг зорчихоор төлөвлөж буй хүмүүс явах өдрөө сайтар тооцож визээ мэдүүлнэ үү. Нэн ялангуяа, 12 дугаар сарын 22-ны өдөр болон 2016 оны нэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд ачаалал ихтэй байхыг харгалзан, визээ аль болох эртхэн мэдүүлэхийг хүсье.

Хуваалцах