Японы ядуурлыг бууруулах сантай хамтарч ажиллана
Япон Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжих “Ойн тогтвортой менежмэнт хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төсөл,
Мэдээллийн алба

Япон Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжих “Ойн тогтвортой менежмэнт хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төсөл, “Монгол Улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Сангийн яаманд боллоо. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Сангийн яаманд боллоо. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын захирал ноён Аюуми Кониши нар гарын үсэг зурав.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын захирал ноён Аюуми Кониши нар гарын үсэг зурав. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлснээр, тус яам Азийн хөгжлийн банктай 1993 оноос хойш хамтран ажиллаж, байгаль орчны салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэ хамтын ажиллагаа улам өргөжиж, өнөөдөр дахин хоёр төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.
“Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төслийг “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”- тэй уялдуулан Монгол орны ой бүхий таван аймгийн таван суманд хэрэгжүүлэх аж. Төслийн зорилго нь ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэн, үлдэгдэл, хаягдал, гишүү, мөчир, унангийг бутлан шахмал түлш үйлдвэрлэх зорилготой юм.
Төсөл хэрэгжсэнээр био түлшний үйлдвэрлэлийг цаашид өргөжүүлэхэд шаардлагатай технологи, санхүүжүүлэх арга зам, зөвлөмжтэй болж, ойн хаягдал модоор био түлш үйлдвэрлэдэг болно. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулах гэхчилэн эдийнзасаг, экологийн ашиг тусаа өгөх ажээ. Орон нутгийн иргэдэд түшиглэсэн түлшний үйлдвэрийг туршиж нэвтрүүлснээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд дэм тусаа өгөх юм.


















