Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы Яизү хотын дарга шигшээгийн баг тамирчдыг хүлээн авч уулзав

"Токио-2020" олимпод оролцсон Монголын баг тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр 23:00 цагийн орчимд эх орондоо газардана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Яизү хотын дарга шигшээгийн баг тамирчдыг хүлээн авч уулзав
Японы Яизү хотын дарга шигшээгийн баг тамирчдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" олимпод оролцсон Монголын багийн сүүлийн гишүүд Олимпын тосгоныг орхиж, өчигдөр Японы Яизү хотод очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Монголын чөлөөт бөхийн шигшээгийн баг тамирчдыг Японы Яизү хотын дарга Хиромичи Накано хотын захиргаандаа хүлээн авч уулзжээ. Тус уулзалтад Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, гадаад харилцааны дарга П.Буяндэлгэр, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, чөлөөт бөхийн шигшээ багийн багш, тамирчид оролцжээ.

Энэ үеэр олон жилийн хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлж МҮОХ-оос Яизү хотын дарга Хиромичи Наканод “Олимпын алдар” одон гардуулжээ. Мөн Япон улсад хамтарсан бэлтгэл, сургалт хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд санал солилцсон байна.

Сонирхуулахад, "Токио-2020" олимпод оролцсон Монголын баг тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр 23:00 цагийн орчимд эх орондоо газардана.

Хуваалцах