Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы зарим бүс нутгийг хүчтэй хар салхи дайрна

"Хайшен” гэж нэрлээд байгаа хар салхи Кюүшюү арлын баруун өмнөд хэсэгт ням эсвэл даваа гарагт хүрч очихоор байгаа юм. Хар салхины нөлөөгөөр тус арлын өмнөд хэсэгт салхины хүч 160 км цагт хүрнэ гэдгийг мөн анхааруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы зарим бүс нутгийг хүчтэй хар салхи дайрна
Японы зарим бүс нутгийг хүчтэй хар салхи дайрна. Зураг: МҮОНРТ

"Хайшен” гэж нэрлээд байгаа хар салхи Кюүшюү арлын баруун өмнөд хэсэгт ням эсвэл даваа гарагт хүрч очихоор байгаа юм. Хар салхины нөлөөгөөр тус арлын өмнөд хэсэгт салхины хүч 160 км цагт хүрнэ гэдгийг мөн анхааруулж байна. Үүнээс гадна бямба гарагаас ням гарагийн хооронд Окинава болон Амами арлуудад салхины эрч 200 км цагт хүрэхээр байгаа юм. Кюүшюү аралд ням гарагаас даваа гарагийн хооронд, харин Окинава болон Амамигийн бүс нутагт бямбаас ням гарагийн хооронд усархаг ширүүн бороо орох юм.

Ийнхүү хар салхины улмаас Японы зарим бүс нутагт хүчтэй салхи, шуурга дэгдэж, усархаг бороо орж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгөнд аюул учрахаар байгааг тус улсын цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хуваалцах