Японы засгийн газар дотоодын аяллыг дэмжих хөтөлбөрийг сунгана
Япон улсад сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэвч тус улсын засгийн газрын дотоодын аяллыг дэмжих кампанит ажлыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурийг баримталж байгаа аж.
Мэдээллийн алба

Япон улсад сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэвч тус улсын засгийн газрын дотоодын аяллыг дэмжих кампанит ажлыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурийг баримталж байгаа аж.
Японы засгийн газрын санаачилсан дотоодын аяллыг дэмжих хөтөлбөр ирэх 1 -р сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ кампанит аяллын хүрээнд Японы хот, мужуудад аялал хийж байгаа дотоодын төдийгүй гадаадын иргэдэд урамшуулал, хөнгөлөлт олгож байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг сунгах төлөвлөгөөтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ хэлсэн байна.
Тэрбээр ажлын байрыг бууруулахгүй байлгах, аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, тэдгээрийн ажилчдын орлогыг тасалдуулахгүй байх үүднээс хөтөлбөрийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэлсэн. Гэхдээ сүүлийн үед Японд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас зарим хүмүүс аяллын захиалга цуцалж магадгүй байгаа юм. Аялагчид захиалгаа цуцалснаас үүдэлтэйгээр хохирол амсаж буй компани, аж ахуй нэгжид тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг олгохоо Японы Аялал Жуулчлалын сайд мэдэгджээ.


















