Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Засгийн газар “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ

Японы Засгийн газар Киото хотын халдлагад өртсөн “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Засгийн газар “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ
Японы Засгийн газар “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Японы Засгийн газар Киото хотын халдлагад өртсөн “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт мэдэгдлээ.

Тэрбээр “Бид хохирсон ажилтнуудад нөхөн төлбөр олгох, түүнчлэн студийн барилгыг засч янзлахад мөнгө гаргах зорилгоор зохих яам, газруудад хандана. Түүнчлэн бид Японд болон хилийн чанадад хандив цуглуулж байгаа газруудад бүхий л талын дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгджээ.

“Киото Анимэйшн” студид энэ сарын 18-нд түймэр гарсан юм. Гэмт этгээд хоёр савтай бензин барин студи руу дайрч, гал тавьсан байна. Энэ галын улмаас 35 хүн амиа алдаж, 30 орчим хүн хүнд, хөнгөн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хэвтжээ.

Хуваалцах