Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг зарим бүс нутагт цуцлахаар төлөвлөж байна

Японы Засгийн газар коронавирусний цар тахлаас болж тогтоосон онц байдлын дэглэмийг зарим хот, мужид цуцлах эсэх асуудлыг энэ 7 хоногт шинжээчидтэй хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг зарим бүс нутагт цуцлахаар төлөвлөж байна
Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг зарим бүс нутагт цуцлахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Японы Засгийн газар коронавирусний цар тахлаас болж тогтоосон онц байдлын дэглэмийг зарим хот, мужид цуцлах эсэх асуудлыг энэ 7 хоногт шинжээчидтэй хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газар ирэх бямба гарагаас хүчин төгөлдөр болох коронавирусний халдвартай тэмцэх онцгой арга хэмжээний тухай хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хариу арга хэмжээ авах суурь төлөвлөгөөндөө зарим өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Гэхдээ эцсийн шийдвэрээ ирэх баасан гарагт шинжээчдийн байр суурийг сонссоныхоо дараа гаргахаа илэрхийлж байна. Энэ үеэр Японы 10 мужид тогтоосон онц байдлын дэглэмийн тухай хэлэлцэж, зарим мужид энэ дэглэмийг цуцлах боломжийн санал солилцох юм байна.

Хэрэв тодорхой мужуудад онц байдлын дэглэмийг цуцлавал албаныхан халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авахаа бас шийдэх юм байна. Одоогоор Аичи, Гифу мужуудад онц байдлын дэглэмийг цуцалж магадгүй байна. Японд өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 1555 батлагдсан тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 404 мянга 990-д хүрээд байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн хоногт нас баралт 57-оор нэмэгдэж нийт 6395-д хүрлээ.

Хуваалцах