Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авлаа
Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг дахин шинэ багц хориг арга хэмжээ авахаар шийдвэрлээд байна.
Мэдээллийн алба

Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг дахин шинэ багц хориг арга хэмжээ авахаар шийдвэрлээд байна. Энэ дагуу Умардын 19 аж ахуйн нэгж, нэг байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.
Өмнө нь буюу өнгөрөгч 11 дүгээр сарын 7-ны шийдвэрээр хууль зүйн 35 этгээд, хувь хүнийг хоригийн жагсаалтад оруулж байсан юм. Энэ "хар жагсаалт"-д багтсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцсон, нүүрс болон эрдэс металлийг хууль бусаар экспортлосон, хилийн чинад руу ажилчид илгээсэн гэж үзэж, хориг арга хэмжээ авсан байна.


















