Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Засгийн газрын 7 муждаа зарлаад байгаа онц байдал ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын 47 мужийн нэгд тооцогддог Токио хот болон Каганава, Сайтама, Чиба, Осака, Киого, Фукуоко гэсэн нийт 7 мужид албан ёсоор нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Засгийн газрын 7 муждаа зарлаад байгаа онц байдал ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ
Японы Засгийн газрын 7 муждаа зарлаад байгаа онц байдал ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын 47 мужийн нэгд тооцогддог Токио хот болон Каганава, Сайтама, Чиба, Осака, Киого, Фукуоко гэсэн нийт 7 мужид албан ёсоор нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Онц нөхцөл байдал тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд мужуудын захиргаа коронавирусний тархалтыг бууруулах арга хэмжээг бие даан авч хэрэгжүүлж аж.

Халдварын тархалтыг хянахаас гадна эдийн засгийн нөлөөг бууруулах нэг их наяд долларын дэмжлэг батлах болно гэж Японы Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувьтай тэнцэж буй энэ арга хэмжээ урьд өмнө авч байгаагүй эдийн засгийн дэмжлэг гэдгийг Абэ Шинзо анхааруулсан байна.

Хуваалцах