Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы зохион бүтээгчид биет материалыг тэвэрч зөөвөрлөх зориулалтын нисдэг төхөөрөмж бүтээжээ

Японы зохион бүтээгчид болон инженерүүд нисдэг төхөөрөмжийг олон төрлийн аргаар ашиглах зорилгоор хэд хэдэн туршилтуудыг хийж байгаагийн нэг нь биет материалыг тэвэрч зөөвөрлөх зориулалтын дрон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы зохион бүтээгчид биет материалыг тэвэрч зөөвөрлөх зориулалтын нисдэг төхөөрөмж бүтээжээ
Японы зохион бүтээгчид биет материалыг тэвэрч зөөвөрлөх зориулалтын нисдэг төхөөрөмж бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Японы зохион бүтээгчид болон инженерүүд нисдэг төхөөрөмжийг олон төрлийн аргаар ашиглах зорилгоор хэд хэдэн туршилтуудыг хийж байгаагийн нэг нь биет материалыг тэвэрч зөөвөрлөх зориулалтын дрон юм.

Ингэхдээ зөвхөн энгийн аргаар ачааг зөөж тээвэрлэх бус харин хэлбэр загвараа өөрчлөн түүнийхээ давуу талыг ашиглан ямар ч хэмжээтэй зүйлийг зөөвөрлөхөд чухал ач холбогдолтой юм байна. Энэ санааг бодит амьдрал дээр Япон улсын Токиогийн их сургуулийн инжененрүүд бий болгосон байна. Дүрс бичлэг бүхий танилцуулган дээр гарч байгаачилан 4 хэсгээс бүрдсэн дронууд тойрог хэлбэрээс дэлгэмэл хэлбэрт шилжих боломжтой юм байна. Ингэхдээ тус дроны хэсэг бүрийг холбосон газраа бага хүч гаргах чадалтай буюу өөрөөр хэлбэл тэлэгч араа бүхий нугастайгаар хийгдсэн холбогчинд гол зорилго нь байгаа юм.

Одоогийн байдлаар эхний туршилтанд амжилттай хэрэгжүүлсэн энэ нисдэг төхөөрөмж хагас кг орчим ачааг төвөггүй тэвэрч, агаарт хөөрөн зөөвөрлөх боломжтойгоор бүтээгджээ. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар хэрэв тус нисдэг төхөөрөмжийн хэсгүүдийн тоог улам нэмэгдүүлж, мөн сэнсний тийрэлтэд орчинг бий болгож хөөргөж байгаа хөдөлгүүрийн хүчин чадлыг хэд дахин сайжруулбал цаашдаа ямар ч ачааг зөөвөрлөх боломжтой гэжээ.

Хуваалцах