Японы “Зүрхээ хамгаалъя” сангаас түргэн тусламжийн машин бэлэглэв
Японы “Зүрхээ хамгаалъя” сан төрийн бус байгууллага П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Мэдээллийн алба

Японы “Зүрхээ хамгаалъя” сан төрийн бус байгууллага П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн эмч, төлөөлөгчид манай улсад жилд хоёр удаа ирж, найман нярай, хүүхдэд зүрхний гажгийн оношлогоо, эмчилгээг хамтран хийжээ.
Мөн тус сангаас хамтын ажиллагааныхаа хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн авто машиныг өнгөрөгч тавдугаар сарын 26-ны өдөр бэлэглэсэн байна.



















