Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы зүүн хойд зүгийн бүс нутгийг хар салхи дайраад байна

Непартак гэж нэрлээд байгаа хар салхи Японы зүүн хойд зүгийн зарим муж, хотод өнгөрсөн лхагва гарагийн өглөө хүрчээ. Энэ байгалийн онц үзэгдлийн үеэр үер усны аюул болон хөрсний гулгалт бий болох

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы зүүн хойд зүгийн бүс нутгийг хар салхи дайраад байна
Японы зүүн хойд зүгийн бүс нутгийг хар салхи дайраад байна. Зураг: МҮОНРТ

Непартак гэж нэрлээд байгаа хар салхи Японы зүүн хойд зүгийн зарим муж, хотод өнгөрсөн лхагва гарагийн өглөө хүрчээ. Энэ байгалийн онц үзэгдлийн үеэр үер усны аюул болон хөрсний гулгалт бий болох эрсдэлтэйг Японы цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Тодруулбал, Японы цаг уурын шинжээчдийн өгч байгаа мэдээллээр энэхүү хар салхи Мияги мужийн Ишиномаки хотыг өчигдөр өглөөний 6 цагт дайрсан байна. Энэ нь 50 гаруй км/цагийн хурдтай хар салхи нийт 890 км бүсийг хамарсан байна.

Энэ талаар Сэндай хотын оршин суугч, "Сэндай хот энэ жил анх удаагаа хар салхинд өртлөө. Гэхдээ энэ удаагийнх тийм ч хүчтэй байсангүй. Зарим газар нутагт ширүүн бороо орсон байх. Ямар нэгэн хохирол учраагүйд баяртай байна." хэмээн ярьжээ.

Гэвч Иватэ болон Мияги мужийн зарим бүс нутагт хөрсний гулгалтыг бий болж магадгүй гэсэн сэрэмжлүүлгийг өгөөд байна. Непартак хар салхины нөлөөгөөр Тохоку болон Канто-Кошин бүсүүдэд цаашид ч мөн усархаг, ширүүн бороо орох төлөвтэй байгаа аж. Өнөөдөр гэхэд л Тохоку бүсэд 100 миллиметр хур унахаар байна гэж цаг уурын шинжээчид тооцоолж байна.

Хуваалцах