Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яриа хэлэлцээгээ улам эрчимжүүлэхийг уриалав

Германы Бонн хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ажил хэргийн түвшний уулзалт үргэлжилж байна. Өчигдөр тус уулзалтаар дэлхийн дулаарлыг зогсоох

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яриа хэлэлцээгээ улам эрчимжүүлэхийг уриалав
Яриа хэлэлцээгээ улам эрчимжүүлэхийг уриалав. Зураг: МҮОНРТ

Германы Бонн хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ажил хэргийн түвшний уулзалт үргэлжилж байна. Өчигдөр тус уулзалтаар дэлхийн дулаарлыг зогсоох тухай олон улсын шинэ суурь конвенцийн төслийн агуулгыг дахин боловсруулж, танилцуулжээ.

Ирэх 11 дүгээр сарын 30-нд Парис хотноо эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг угтсан энэхүү бэлтгэл уулзалт даваа гарагт эхэлсэн юм. Уулзалтын эхэнд танилцуулсан уур амьсгалын асуудлаарх олон улсын гэрээний төслийн агуулгыг хөгжиж байгаа улс орнууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар тэдний байр суурийг харгалзан, гэрээний төслийг дахин боловсруулж, өчигдөр улс орнуудын төлөөлөгчдөд танилцууллаа.

Хөгжиж байгаа улс орнуудын санал хүсэлтэд үндэслэн гэрээний төслийн энэхүү шинэчилсэн хувилбарт өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ажилд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг олгох тухай заалт нэмэгдсэн байна. Гэрээний төсөлд ийнхүү нэмэлт өөрчлөлт орсны дараа улс орнуудын төлөөлөгчид хэрхэн хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах, ямар замаар энэ ажилд төсөв хуримтлуулах болон бусад асуудлаар хэлэлцэж эхэллээ.

Францын гадаад хэргийн сайд Парист болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг даргалах юм. Тэрбээр дахин боловсруулсан гэрээний төслийн агуулга олон орны байр суурийг нэгтгэн тусгаж чадсанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Парист болох бага хурлаар Киотогийн протоколыг орлох суурь конвенцийг саадгүй батлахын тулд яриа хэлэлцээгээ улам эрчимжүүлэхийг улс орнуудад уриалсан байна.

Хуваалцах