Яруу найрагч Г.Баяр тоглолтоо хийнэ
МЗЭ-ийн гишүүн, “Алтан Өд”-ийн шагналт яруу найрагч Г.Баяр тоглолтоо хийхээр болжээ. Түүний хувьд “Эх орон тусгаар тогтнолын наадам” болон хайрын “Цагаан уул” наадамд тусгай байр эзлэж байсан. Түүнчлэн О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон- Оюун санаа- Яруу найраг” наадмын тэргүүн байр эзлэж байсан яруу н
Мэдээллийн алба

МЗЭ-ийн гишүүн, “Алтан Өд”-ийн шагналт яруу найрагч Г.Баяр тоглолтоо хийхээр болжээ. Түүний хувьд “Эх орон тусгаар тогтнолын наадам” болон хайрын “Цагаан уул” наадамд тусгай байр эзлэж байсан. Түүнчлэн О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон- Оюун санаа- Яруу найраг” наадмын тэргүүн байр эзлэж байсан яруу найрагч юм. Тэрбээр “Танихгүй цэцгийн үр” номоороо “Алтан Өд” шагнал хүртэж байсан билээ. Түүний тайлан тоглолт “Тэнгэрийн сүм” нэртэй болох бөгөөд тоглолтын тов хараахан гараагүй байна. Г.Баяр уг тоглолтоосоо олсон орлогыг өөрийн эмчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн байна. Тэрбээр өдгөө тэргэнцэртэй бөгөөд булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой юм. Таван настайгаасаа уг өвчнөөр өвдсөн бөгөөд 16 настайдаа суумгай болсон аж. Ямартай ч чадалтай яруу найрагч маань өөрийн тайлан тоглолтоос олсон орлогыг эрүүл мэнддээ зориулахаар болжээ.


















