Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом”-ын эзэн боллоо

Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом”-ын эзэн боллоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч О.Цэнд-Аюуш “Болор цом”-ын эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найргийг тодруулдаг “Болор цом” наадам өнөөдөр “Сүлд” чуулгад боллоо.

Жил бүрийн “Болор цом” оны эхэнд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хэд хэдэн удаа хойшилсон юм. Тэгвэл Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах 38 дахь удаагийн “Болор цом” наадам өнөөдөр халдвар хамгааллын дэглэмийг сахин, үзэгчгүй зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдууллаа.

Ийн Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэж, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд оров.

Харин“Цог” сэтгүүлийн нэрэмжит тусгай шагналыг яруу найрагч Д.Дамдинжав, “Эх оронч найрагч” шагналыг яруу найрагч П.Нямлхагва хүртлээ. Мөн яруу найрагч Т.Баянсан тусгай шагнал болон номоо хэвлүүлэх эрхийн эзэн болсноор “Болор цом” наадам өндөрлөлөө.

Хуваалцах