Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Яшар Догугийн уламжлалт тэмцээн Стамбул хотод болно

Туркийн тэмцээний мэдүүлэгт орсон Монголын эрэгтэй бөхчүүд Иван Ярыгиний Гранпригийн дараа Красноярсийн бөхийн академид долоо хоног бэлтгэлээ базааж тэндээсээ Дагестаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яшар Догугийн уламжлалт тэмцээн Стамбул хотод болно
Яшар Догугийн уламжлалт тэмцээн Стамбул хотод болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн уламжлалт тэмцээн энэ сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод болно.

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос тус тэмцээнд оролцох орнуудын урьдчилсан мэдүүллийг зарлав. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Б.Хонгорзул, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал гэсэн эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчны нэр мэдүүлэгт орсон байна.

Туркийн тэмцээний мэдүүлэгт орсон Монголын эрэгтэй бөхчүүд Иван Ярыгиний Гранпригийн дараа Красноярсийн бөхийн академид долоо хоног бэлтгэлээ базааж тэндээсээ Дагестаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна. Түүнчлэн эрчүүдтэйгээ хамт “Женко” клубийн хоёр эмэгтэй тамирчин олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал нар анх удаа бөхийн өлгий нутаг Дагестаны шилдгүүдтэй хамт бэлтгэл хийж байгаа юм.

Хуваалцах