Ясир Арафатыг хордуулсан байжээ
Палестиний эрх баригчид Ясир Арафатын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шведийн шүүх эмнэлгийн шинжээч нарт хандсаны дагуу өнгөрсөн жил түүний цогцосоос дээж авахад полони хэмээх цацраг идэвхит химийн бодисоор хордуулсан болохыг нь тогтоожээ.
Мэдээллийн алба

Палестиний эрх баригчид Ясир Арафатын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шведийн шүүх эмнэлгийн шинжээч нарт хандсаны дагуу өнгөрсөн жил түүний цогцосоос дээж авахад полони хэмээх цацраг идэвхит химийн бодисоор хордуулсан болохыг нь тогтоожээ. Катар дахь Аль-Жазира телевизийн мэдээлснээр түүний бие дэх хорт бодисын түвшин хэвийн хэмжээнээс даруй 18 дахин их аж. Палестиний удирдагч Ясир Арафат 2004 онд өвчний улмаас таалал төгслөө гэж байсан ч үүний цаана учир битүүлэг хэрэг байгаа гэх сэжиг олонд төрсөн. Түүний гэргий Видов Суха Арафат нөхрийх нь үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчдийн багийн дүгнэлтэд итгэж байгаа бөгөөд үүний цаана чухам юу нуугдаж байгаа үнэн мөнийг олж өгөхийг хууль хяналтын байгууллагынханд уриаллаа. Харин тус улсын эрх баригчид одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Полони хэмээх хорт бодисоор бусдын амийг хөнөөсөн хэрэг 2006 онд Лондонд гарч байжээ.


















