Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ясир Арафатын шарилд хүндэтгэл үзүүлжээ

Палестиний Ерөнхийлөгч асан Ясир Арафатын таалал төгссөн өдөр өчигдөр тохиож, олон зуун хүн түүний шарил өмнө хүндэтгэл үзүүллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ясир Арафатын шарилд хүндэтгэл үзүүлжээ
Ясир Арафатын шарилд хүндэтгэл үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Палестиний Ерөнхийлөгч асан Ясир Арафатын таалал төгссөн өдөр өчигдөр тохиож, олон зуун хүн түүний шарил өмнө хүндэтгэл үзүүллээ. Иргэд үндэсний хөгжим тоглож, шарилд цэцэг өргөн, зургийг нь гартаа барьжээ. Тэд Ясир Арафатыг хүнлэг энэрэнгүй удирдагч гэдгээр нь эргэн дурсаж байна. Тэрээр 2004 оны 11 сарын 11-нд Францын цэргийн эмнэлэгт таалал төгсчээ. Эмч нар түүний үхлийн шалтгааныг цусанд хэт их нөжрөлт үүссэний улмаас амь насаа алдлаа гэж байсан ч өнгөрсөн баасан гаригт өөр нэгэн онош тогтоогдсон юм. Шведийн шүүх эмнэлгийн шинжээчид түүний цогцосоос дээж авч, шинжилсний дүнд полони хэмээх цацраг идэвхит бодист хордсон болохыг нь тогтоожээ. Үүний цаана улс төрийн сэдэлтэй аллага нуугдаж байгаа гэж түүний гэр бүлийнхэн болоод дэмжигчид нь үзэж байна. Олон улсад энэ мэдээлэл тарсны дараагаар түүний аллагын цаана Израйлийн эрх баригчид байгаа гэх мэдээлэл ч тархлаа.

Хуваалцах