Яст мэлхий өндөглөхөөр Коста-Рикад нүүдэллэн очиж байна
Далайн олон мянган яст мэлхий өндөглөхөөр Коста-Рикагийн Остионал далайн эрэгт цугласан байна. Жил бүр далайн яст мэлхий өндгөө гаргахаар очдог аж. Энэ жилийн хувьд энд 1 сая гаруй далайн яст мэлхий цуглана
Мэдээллийн алба

Далайн олон мянган яст мэлхий өндөглөхөөр Коста-Рикагийн Остионал далайн эрэгт цугласан байна. Жил бүр далайн яст мэлхий өндгөө гаргахаар очдог аж. Энэ жилийн хувьд энд 1 сая гаруй далайн яст мэлхий цуглана гэж тус бүс нутгийн эрх баригчид тооцоолж байгаа гэнэ.
Энэхүү онцгой үйл явдлын үеэр амьтан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд яст мэлхийний өндгийг цуглуулдаг нутгийн иргэд олноороо цуглардаг. Далайн нэг яст мэлхий 100 гаруй өндөг гаргадаг бөгөөд өндөглөх үеийн эхний 3-аас 9 хоногт нь ихэвчлэн шөнийн цагаар далайд ирдэг байна.

Ер нь далайн яст мэлхий дэлхийн ховордсон амьтны тоонд ордоггүй учраас Амьтан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийг яст мэлхий ирэх эхний өдрүүдэд гаргасан өндгүүдийг авахыг зөвшөөрдөг бол гадны жуулчдын хувьд далайн яст мэлхий нүүдэллэн ирэх энэ онцгой үзэгдлийг нутгийн хөтчийн хамт үзэж сонирхохыг л зөвшөөрдөг байна.


















