Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Явган хүний зам” аяныг үргэлжлүүлнэ

Энэ хавар нийслэлд “Явган хүний зам” аяны хүрээнд 62 обьектийн газрыг чөлөөлнө.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Явган хүний зам” аяныг үргэлжлүүлнэ
“Явган хүний зам” аяныг үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ хавар нийслэлд “Явган хүний зам” аяны хүрээнд 62 обьектийн газрыг чөлөөлнө. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа хашаа, хайсыг өнгөрсөн жилээс эхлэн “Явган хүний зам чөлөөл” аяны хүрээнд буулгаж эхэлсэн.

Энэ аяныг үргэлжлүүлэхээр болжээ. Хамгийн гол нь иргэд зөрчил мэдээлэхдээ байршлаа тодорхой бичиж фото зургаар баримтжуулах шаардлагатайг Нийслэлийн газрын албаны орлогч дарга н.Нямдаваа хэллээ.

Явган хүний зам талбайг чөлөөлөх шаардах хуудсыг зөрчилтэй газруудад хүргүүлжээ. Заасан хугацаанд буулгахгүй бол албадан буулгах юм байна.

Хуваалцах