Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан.

Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа.

Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг гүйцэтгэгч нарт өгсөн. Үүний дагуу нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийсэн. Тус ажлын хүрээнд 1.6 км авто замыг шинэчилж, явган зам, дугуйн замын ажлыг гүйцэтгэж дууслаа” гэсэн юм.

Хуваалцах