Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган хүний замын трасст орсон өрхөд нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/929 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараас Радио телевизийн хэрэг эрхлэх газар

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган хүний замын трасст орсон өрхөд нөхөн олговор олгоно
Явган хүний замын трасст орсон өрхөд нөхөн олговор олгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/929 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараас Радио телевизийн хэрэг эрхлэх газар хүртэлх явган хүний замын трасст өртсөн иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа. Нийт дөрвөн иргэнд 214 894 510 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Харин иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Хуваалцах