Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Явган шуурга шуурна

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган шуурга шуурна
Явган шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 градус хүйтэн байна.

Түлхүүр үг:Явган шуурга шуурна
Хуваалцах