Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган шуурга шуурна

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган шуурга шуурна
Явган шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтай өвөр говиор 1-6 хэм, Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Түлхүүр үг:Явган шуурга шуурна
Хуваалцах