Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган зорчигч мөргөж амийг нь хохироосон хоёр хэрэг гарав

замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож явах, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган зорчигч мөргөж амийг нь хохироосон хоёр хэрэг гарав
Явган зорчигч мөргөж амийг нь хохироосон хоёр хэрэг гарав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 10-нд 66 настай эрэгтэй жолооч “Toyota Prius” маркийн автомашинтай зорчиж байхдаа явган зорчигч 16 настай эмэгтэйн амийг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Мөн энэ өдөр Баянзүрх дүүрэгт 34 настай эрэгтэй жолооч 63 настай эрэгтэй явган зорчигчийг мөргөсний улмаас хохирогч нас барсан байна.

Дээрх хэргүүдийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож явах, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхаарууллаа.

Хуваалцах