Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган зорчигчид гарцаараа гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө
Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4, 5-нд нийт 648 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн нэг осол гарч дөрвөн хүн гэмтсэн бол хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн байна.

Харин орон нутагт автомашины 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн нэг ослын улмаас нэг хүн гэмтэж, нэг хүн нас барсан бол хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн нэг осол гарч гурван хүн гэмтлээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 165, орон нутагт 51, нийт 216 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган зорчигчид гарцаараа гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Түүнчлэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах