Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар...

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр богино болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар...
Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар.... Зураг: МҮОНРТ

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалт маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцолсон

Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Хуваалцах