Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон хэрэг гарлаа

хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож явах, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон хэрэг гарлаа
Явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон хэрэг гарлаа. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 68 настай эмэгтэй явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон хэрэг өчигдөр буюу энэ сарын 5-нд гарлаа. Тодруулбал, өөрийн эзэмшлийн “Volkswagen Polo” маркийн автомашиныг жолоодож явсан 26 настай эрэгтэй Д дээрх ослыг гаргасан бөгөөд уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож явах, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхаарууллаа.

Хуваалцах