Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явган зорчигчийн замыг гүйцээн тавина

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айлын хашааг хоёр метр татуулж, “Мон-Агаар” компани нэмэлт хөрөнгө авахгүйгээр явган зорчигчийн замыг тавих юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явган зорчигчийн замыг гүйцээн тавина
Явган зорчигчийн замыг гүйцээн тавина. Зураг: МҮОНРТ

Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртэлх 2.52 км замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, дөрвөн урсгалтай болгосон байна. Замын ажлын гүйцэтгэгчээр “Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 дугаар сард ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь гэрэлтүүлэг, хоёр талаараа 2.25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлжээ.
Замын баруун хэсэгт найман айл газраа чөлөөлөөгөөгүйгээс явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээлгүй ашиглалтад өгчээ. Одоогоор тухайн хэсгээр зорчиж байгаа иргэд авто замаар явж байгаа нь замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөх эрсдэлтэй байгааг Замын цагдаагийн газраас сануулсаар байгаа юм.

Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт долоо хоногийн хугацаанд явган хүний зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айлуудын хашааг хоёр метр татуулж, “Мон-Агаар” компани нэмэлт хөрөнгө авахгүйгээр явган зорчигчийн замыг тавих юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах