"Явуулын ахуйн үйлчилгээ"-ний хоёр баг сумдад ажиллахаар хөдөллөө
Ахуйн үйлчилгээний салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажиллагсадын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааг сайжруулж, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Энэхүү аян ахуйн үйлчилгээний цэг, салбарт ажиллагсдад хийсэн бүтээснээ иргэдэд таниулж сурталчлах, харилцан суралцах, хамтарч хөгжих боломжийг олгож, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, соёл, чанар стандартыг мөрдөж, ур чадвараа дээшлүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, борлуулалтын орлого нэмэгдэж салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үр дүнг гаргах зорилготой аж.
Аяныг Хэрлэн сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Политехник коллеж, МСҮТ, Ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, ТББ-ууд хамтран зохион байгуулж байна. Аяны нэг хэсэг болох "Явуулын ахуйн үйлчилгээ"-ний хоёр баг Халхгол, Матад, Чулуунхороот, Гурванзагал сумын иргэдэд үйлчлэхээр аян замд өнөөдөр гарлаа.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн явуулын ахуйн үйлчилгээний багт гарч байгаа ахуйн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж ярилцан, амжилт хүсч үдлээ.
Б.Отгонбавуу