Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явуулын эмч нар ДОХ-ын шинжилгээ авна

ХӨСҮТ-ийн эмч нар нийслэлийн алслагдсан өрхийн эмнэлгүүдээр явж, ДОХ-ын шинжилгээ хийхээр болжээ. Ингэхдээ иргэдээс төлбөр авахгүй, бичиг баримт шаардахгүй, дор дурдсан эмнэлгүүдэд 10.00-16.00 цагийн хооронд очиход л болох юм байна. Хан-Уул дүүргийн XII хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт өнөөдөр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явуулын эмч нар ДОХ-ын шинжилгээ авна
Явуулын эмч нар ДОХ-ын шинжилгээ авна. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-ийн эмч нар нийслэлийн алслагдсан өрхийн эмнэлгүүдээр явж, ДОХ-ын шинжилгээ хийхээр болжээ. Ингэхдээ иргэдээс төлбөр авахгүй, бичиг баримт шаардахгүй, дор дурдсан эмнэлгүүдэд 10.00-16.00 цагийн хооронд очиход л болох аж. Хан-Уул дүүргийн XII хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт өнөөдөр, X хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт маргааш шинжилгээ авна.

Баянгол дүүргийн XXII, XXIII хорооны эмнэлэгт энэ сарын 26, 27-нд, Сүхбаатар дүүргийн XIII хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 20-нд, Баянзүрх дүүргийн XX хорооны “Нова”, XI хорооны Хонхорын өрхийн эмнэлэгт энэ сарын 21-нээс ирэх сарын 1-ний хооронд эмч нар ажиллахаар болжээ. Сонгинохайрхан дүүргийн XXII, XXIII хорооны өрхийн эмнэлэгт өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 1, Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт өнөөдрөөс энэ сарын 22 хүртэл ХДХВ-ийн шинжилгээ хийнэ.

Түлхүүр үг:ДОХ
Хуваалцах