“Явуулын Иргэний танхим” ажиллаж эхэллээ
Явуулын иргэний танхим нь хорооны 13 хэсэгт ээлжлэн байрлаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, санамж, сэрэмжлүүлэг тараах, тухайн хэсэг, гудамжинд тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авч бүртгэх юм
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих зорилгоор зарласан болзолт уралдаанд 16 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс дэвшүүлсэн “Хөдөлгөөнт пост ба иргэний танхим” төсөл шалгарсан бөгөөд энэхүү Явуулын иргэний танхим нь энэ сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ хугацаанд нийт 83 иргэн үйлчлүүлж зөвлөгөө, мэдээлэл авсан ба санал, хүсэлт, гомдол, мэдээллээ бүртгүүлсэн байна.
Явуулын иргэний танхим нь хорооны 13 хэсэгт ээлжлэн байрлаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, санамж, сэрэмжлүүлэг тараах, тухайн хэсэг, гудамжинд тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авч бүртгэх юм.


















