Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Явуулын хөдөлмөрийн бирж Багануур дүүрэгт ажиллана

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн явуулын хөдөлмөрийн бирж нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийн I хороонд ажиллав.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явуулын хөдөлмөрийн бирж Багануур дүүрэгт ажиллана
Явуулын хөдөлмөрийн бирж Багануур дүүрэгт ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн явуулын хөдөлмөрийн бирж нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийн I хороонд ажиллав. Тус хороо нь нийт 2000 хүн амтай. Ажил хайгч бүртгэлтэй иргэдийн тоо 279 байгаа юм.Дүүргийн иргэд хөдөлмөрийн өдөрлөгт идэвхтэй оролцож байгаа төдийгүй ажил хайгчид ихэвчлэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэдний хувьд нийслэлд ирж ажиллая гэхээр амьдрах байр сууцны хувьд бэрхшээлтэй байдаг гэдгийг ч учирлаж байв. Үдээс хойш явуулын бирж тус дүүргийн II хорооны иргэдэд хүрч ажиллав. Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Багануур дүүрэгт ажиллах юм.Иргэдийг ажлын байранд зуучлах мэдээлэл өгөх үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болоод Багахангай дүүргийн Залуучуудын Холбооны хамт олонд талархал илэрхийлье.

Хуваалцах