Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Явуулын хөдөлмөрийн бирж оюутны хотхонд ажиллав

Их, дээд сургуулиудын хичээл эхэлж, оюутны дотуур байрууд оюутнуудаа хүлээж авсантай холбогдуулан Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр оюутны Б хотхонд ажиллалаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Явуулын хөдөлмөрийн бирж оюутны хотхонд ажиллав
Явуулын хөдөлмөрийн бирж оюутны хотхонд ажиллав. Зураг: МҮОНРТ

Их, дээд сургуулиудын хичээл эхэлж, оюутны дотуур байрууд оюутнуудаа хүлээж авсантай холбогдуулан Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр оюутны Б хотхонд ажиллалаа. Тус үйл ажиллагааны хүрээнд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид ирсэн нээлттэй зарлагдсан ажлын байруудыг оюутнуудад санал болгохын зэрэгцээ тариа, ургац хураалтад найз нөхөд, анги хамт олноороо бригад болон ажиллах сонирхолтой оюутан залуучуудыг “Намрын ажил” төсөлд бүртгэсэн юм. Дотуур байранд амьдардаг оюутнуудын хувьд цагийн болон түр ажлын байрны эрэлт маш их байв.

Хуваалцах