Явуулын сургалт зохион байгууллаа
Сургалтыг явуулын хэлбэрээр буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын сургалтын автобусаар барилгын талбай дээр очиж хийснээр шинэлэг, бодит сургалт болсон ба барилгын талбай дээрх ажиллагсдыг бүрэн хамруулж чадлаа.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын “Зуншин” ХХК, “Тэргүүн Чансаа” ХХК, “Эм Би Си” ХХК, “Суурь”ХХК, “Нийслэл өргөө” ХХК зэрэг таван аж ахуйн нэгж байгууллагад “Ажилтан та хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад таван аж ахуйн нэгжийн 18 туслан гүйцэтгэгч байгууллагын нийт 138 инженер техникийн болон туслах ажилтнуудыг хамрууллаа.
Сургалтын хүрээнд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Нийгмийн даатгалын тухай” зэрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан нь гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлж чадсан үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтыг явуулын хэлбэрээр буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын сургалтын автобусаар барилгын талбай дээр очиж хийснээр шинэлэг, бодит сургалт болсон ба барилгын талбай дээрх ажиллагсдыг бүрэн хамруулж чадлаа.


















