Язгуур урлагийн олон улсын хүүхдийн наадмын хаалтын тоглолт маргааш болно
Монгол, Орос, Хятад гурван улсын 450 хүүхэд оролцох "Агуу их цайны зам" олон улсын хүүхдийн VIII их наадмын хаалтын тоглолт энэ сарын 29-ний баасан гарагт буюу маргааш 12:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” /хуучнаар РЦНК/-ийн тайзнаа эхэлнэ.
Мэдээллийн алба

Тус наадмыг энэ жил тохиож буй Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, “Русский дом”-ийн 45 жилийн ойн хүрээнд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Олон улсын аялал жуулчлалын холбооноос Монгол Улсын Соёлын Элч, Соёлын гавьяат зүтгэлтэн, продюсер, куратор Х.Дамдинсүрэн, “Sound of Mongolia”, Орос-Монголын хамтарсан Мост продюсерын төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Сонирхуулахад, Тус тоглолт үнэ төлбөргүй бөгөөд мөн https://youtu.be/IE-YQDZvr-g холбоосоор онлайнаар үзэж болох юм байна.