Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Язгууртны алтан титэм

Шороон бумбагарын бунхант булшнаас илэрсэн алт, мөнгө, хүрэл, мод, шавар эдлэлүүдийн дундаас нимгэн хуудсан алтаар ургамлын хээ гарган урлаж гагнасан, ур хийц сайтай язгууртны алтан титэм илэрсэн нь ховор нандин дурсгал юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Язгууртны алтан титэм
Язгууртны алтан титэм. Зураг: МҮОНРТ

Монгол-Казахстаны хамтарсан шинжилгээний анги 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Шороон бумбагар хэмээх газарт малтлага судалгаа явуулж, Түрэгийн хаант улсын үеийн язгууртны бунхант булшийг нээн илрүүлсэн билээ. Уг бунхант булш нь томоохон үүдэвчтэй, үүдэвчний хоёр талын хана болон бунхны хананд хүн, морь, нохой, бар, луу, мод зэргийг зурж үлдээснээрээ онцлогтой. Шороон бумбагарын бунхант булшнаас илэрсэн алт, мөнгө, хүрэл, мод, шавар эдлэлүүдийн дундаас нимгэн хуудсан алтаар ургамлын хээ гарган урлаж гагнасан, ур хийц сайтай язгууртны алтан титэм илэрсэн нь ховор нандин дурсгал юм.

Титмийн хээ угалзанд олон жижиг нүх, хадаасны ором байгаа нь уг титмийг тусгай малгайн дээр хадаж тогтоодог байсныг илтгэнэ.

Шороон бумбагарын бунхант булшийг судлаачид Итү Шоегийн эцэг Сифүд зориулж НТ 646-657 онд үйлдсэн хэмээн тогтоосон байдаг.

Чингис хаан музей

Хуваалцах