Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн 42 багш авлига авсан гэх нь ор үндэсгүй мэдээлэл
Эцэг, эхийн зөвлөлийн санаачилга дэмжлэгээр сургууль, цэцэрлэгүүд урсгал засварт зориулан нэг хүүхдээс дунджаар 5-20 мянган төгрөг хурааж байна.
Мэдээллийн алба

Эцэг, эхийн зөвлөлийн санаачилга дэмжлэгээр сургууль, цэцэрлэгүүд урсгал засварт зориулан нэг хүүхдээс дунджаар 5-20 мянган төгрөг хурааж байна. Энэ мөнгийг хэн, юунд, хэрхэн зарцуулсан нь Сангийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2008 оны тушаалын дагуу ил тод байгаа.
Түүнчлэн олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж байгаа сургууль, цэцэрлэгийн 42 багш авлига авсан гэх мэдээлэл ор үндэсгүй мэдээлэл гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээллээ.
Нэг хүүхдийн сургуулийн зардалд улс жилд 1.4 сая төгрөг зарцуулдаг байна.


















