Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ё.Басхүү Италийн жүдоч Мануель Ломбардотой барилдлаа

хоёр жүдоч барьц булаалдан, даацтай мэх хийхгүй байсаар барилдаан нэмэлт цагт шилжлээ. Дэвжээний шүүгч Ё.Басхүүг хоёр удаа торгосон учир идэвхтэй, урагш явж барилдахгүй бол торгуулиар хожигдох нөхцөл байдал үүссэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ё.Басхүү Италийн жүдоч Мануель Ломбардотой барилдлаа
Ё.Басхүү Италийн жүдоч Мануель Ломбардотой барилдлаа. Зураг: МҮОНРТ

“Токио – 2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг-н жингийн урьдчилсан шатны барилдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаан 16:00 цагт үргэлжиллээ.

Өнөөдөр Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын Монголын хоёр жүдоч татамид гарч эрэгтэйчүүдийн 66 кг-ын эхний тойрогт гоц мөргөсөн Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдсэн.

Ийн хэсгийн аваргын төлөө Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдлаа. Барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад Абэ вазари үнэлгээ авч хагас шигшээд шалгарсан.

Ё.Басхүү дагах барилдаанд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн Мануель Ломбардотой барилдлаа. Тэд 2019 онд барилдахад итали бөх ялж байсан юм.

Энэ удаад олимпын дэвжээнд хоёр жүдоч барьц булаалдан, даацтай мэх хийхгүй байсаар барилдаан нэмэлт цагт шилжлээ. Дэвжээний шүүгч Ё.Басхүүг хоёр удаа торгосон учир идэвхтэй, урагш явж барилдахгүй бол торгуулиар хожигдох нөхцөл байдал үүссэн.

Ийн барилдаан нэмэлт цагт шилжээд хоёр минут өнгөрч байхад Ё.Басхүү давуулж үүрч, дагаж эргээд вазари үнэлгээ авсан ч шүүгчид бичлэгийг ухрааж Ё.Басхүүг хөлд хүрсэн гэж үзэн вазариг цуцалж, Мануель Ломбардо цааш барилдахаар боллоо.

Хуваалцах