Ё.Басхүү шигшээ наймд үлдлээ
Өнөөдөр Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын Монголын хоёр жүдоч татамид гарч эрэгтэйчүүдийн 66 кг-ын эхний тойрогт гоц мөргөсөн Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдлээ.
Мэдээллийн алба

“Токио – 2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаан 16:00 цагт үргэлжилнэ.
Өнөөдөр Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын Монголын хоёр жүдоч татамид гарч эрэгтэйчүүдийн 66 кг-ын эхний тойрогт гоц мөргөсөн Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдлээ.
Беларусийн жүдоч Минкоу Монголын жүдогийн 66 кг-ын жингийн сайчууд болох Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нарыг ялж байсан хүнд учраа юм. Харин Ё.Басхүүгийн хувьд өмнө нь түүнтэй нэг таарч ялсан бол энэ удаад ч тактикийн барилдаан хийсээр гурван удаа торгуулж, ялалт байгуулав.
Ё.Басхүү хагас шигшээд үлдэхийн төлөө Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдана.


















