Ё.Отгонбаяр гишүүн Р.Гончигдоржийг “захын хэрүүлч авгай шиг” хэмээн зэмлэв
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцсээр байна.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцсээр байна.
Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналыг гаргасан ч хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж товлосон асуудлыг хэлэлцэх ёстой тул боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. УИХ-ын дэд даргын энэхүү шийдвэрт сөрөг хүчнийхэн ихэд дургүйцэж байгаа юм.
Ё.Отгонбаяр гишүүн “УИХ-ын дэд дарга “захын хэрүүлч авгай шиг” аашилж, үг хэлсэн гишүүн болгоны үгэнд хариу хэлж байна. Мөн намын бүлгийн завсарлага авах эрхэд халдаж байгаад нь бөхөөр бол барилдаж чадахгүй шороо авч шидэж байгаатай ижилхэн” гэсэн юм. Түүнчлэн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох гэж байгаа нь түүний хөдөө аж ахуйн сайн мэргэжилтэн болохоор биш, улс төрийн тохироо явж байгаа гэдгийг мэдэж байна гэлээ.


















