Ё.Отгонбаярын асуудлыг намрыг чуулганаар хэлэлцэж магадгүй
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг УИХ-ын намрын чуулганы үеэр бүрэн эрхээс нь түдгэлзүүлж магадгүй гэх яриа гадуур жиргэж эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг УИХ-ын намрын чуулганы үеэр бүрэн эрхээс нь түдгэлзүүлж магадгүй гэх яриа гадуур жиргэж эхэллээ.
Нийслэлийн Налайх дүүргийн харьяат “Тавин Лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг Энхтайвны гүүрэн дээр зогсоож дарамтлан “Land cruiser-200” автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэргээр шалгаж байгаа билээ.
Түүнчлэн түүний эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээр буй банкин дахь эзэмшлийн 21 дансыг УМБГ болон АТГ-аас илрүүлэн шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ё.Отгонбаярын гэр бүлийг онц их хэмжээний мөнгө угаасан байж магадгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Тиймээс прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан тоот саналыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлэхээр бэлдэж байгаа гэх мэдээлэл байна.
Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол намрын чуулганаар Ё.Отгонбаярт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй ажээ.


















