Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ёкозүна Г.Ган-Эрдэнэ түрүүлэх нь тодорхой боллоо

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маегаширагийн 15-аас босч барилдсан Абитэй барилдаж давсан юм. Ийнхүү 14 даваатай болж тус башёд түрүүлэх нь тодорхой болоод байна. Энэ нь түүний хувьд аварга цол хүртснээс хо

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёкозүна Г.Ган-Эрдэнэ түрүүлэх нь тодорхой боллоо
Ёкозүна Г.Ган-Эрдэнэ түрүүлэх нь тодорхой боллоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшү башёгийн 14 дэх өрийн барилдаан өчигдөр боллоо.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маегаширагийн 15-аас босч барилдсан Абитэй барилдаж давсан юм. Ийнхүү 14 даваатай болж тус башёд түрүүлэх нь тодорхой болоод байна. Энэ нь түүний хувьд аварга цол хүртснээс хойш хоёр башё дараалан түрүүлсэн 1960 оноос хойших анхны бөх болох нь ээ.

Ийнхүү энэ удаагийн башёд зодоглож буй Монгол бөхчүүдийн амжилтыг сонирхуулья.

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-9

Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-9

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 6-8

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-5

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 8-6

Хуваалцах