Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Ёкозүна Г.Ган-Эрдэнэ зуны тэмцээнд хүч үзнэ гэв

Сүүлийн дөрвөн тэмцээнд зодоглоогүй тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёкозүна Г.Ган-Эрдэнэ зуны тэмцээнд хүч үзнэ гэв
Ёкозүна Г.Ган-Эрдэнэ зуны тэмцээнд хүч үзнэ гэв. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 2-нд Миэ мужийн Исэжингү сүмд ёкозүнагийн дохёнд гарах ёслол үйлдлээ.

Сүүлийн дөрвөн тэмцээнд зодоглоогүй тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрүнофүжи “Нэг жил гэмтлийн улмаас хүссэн хэмжээндээ барилдаж чадсангүй. Хаврын тойргийн барилдаанд оролцож, дараагийн башёд бэлтгэнэ. Хэдий зодоглоогүй ч Хаврын тэмцээний үеэр бэлтгэл хийсээр байсан. Ер нь бол гайгүй болсон. Гайгүй биш бол тойргийн барилдаанд гарахгүй байлаа. Зуны тэмцээнд барилдах зорилготой. Хичээн зүтгэх болохоор намайг хүлээж байгаарай. Элдэв эргэлзэх зүйл байсан бол барилдана гэж зарлахгүй байсан” гэжээ.

Хуваалцах