Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тав дахь түрүүгээ хүртлээ

Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шороодсон юм. Ийнхүү Тэрүнофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны тав дахь түрүүгээ хүртсэн вм. Мөн энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тав дахь түрүүгээ хүртлээ
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тав дахь түрүүгээ хүртлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тус өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.
Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шороодсон юм. Ийнхүү Тэрүнофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны тав дахь түрүүгээ хүртсэн вм. Мөн энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.
Бусад Монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров (8-7), Хошорюү С.Бямбасүрэн (5-8-2), Кирибаяама Б.Лхагвасүрэн (9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил (6-9), Чиёошома Г.Мөнхсайхан (5-10) нар башёгоо өндөрлүүллээ. Маэгаширагийн хоёрт бичигдсэн Кирибаяама ирэх башёд комүсүби цолтой барилдахаар болов.

Хуваалцах