Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ёндоотой ерөнхийлөгч

Үндэсний их баяр наадам ярих сонинтой, дуулгах дуулиантай сайхан болж өндөрлөв. Тэр дундаа уяачдын наадам нар хур тэгширсэн өдөр сайхан болж өнгөрсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёндоотой ерөнхийлөгч
Ёндоотой ерөнхийлөгч. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадам ярих сонинтой, дуулгах дуулиантай сайхан болж өндөрлөв. Тэр дундаа уяачдын наадам нар хур тэгширсэн өдөр сайхан болж өнгөрсөн юм. Эрлийз морьдын уралдаан гурван насны ангилалаар уралдаж, дунд насны морьдын уралдаанд ерөнхийлөгчийн элбэг үрээ түрүүлэн ирж эрхэм ерөнхийлөгчийг ёндоотой эр хүн гэдгийг нь нотлоод өгсөн юм. Тэгвэл энэхүү элбэг үрээг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Б.Наранхүү бэлэглэж байсан бөгөөд энэ жил анх удаагаа уян уралдуулахад ийнхүү түрүү магнай болсон аж. Тиймээс ч эрхэм ерөнхийлөгч ихэд баярлан УИХ-ын гишүүн уяачийг өргөөндөө дуудан тусгайлан талархал илэрхийлжээ.

Хуваалцах