Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ёс бус үйлдэл гаргасан зорчигчийн оноог хасна

зөрчил гаргасан иргэн метроны буудлын сайн дурын ажил хийснээр хасуулсан оноогоо нөхөж авах боломжтой

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ёс бус үйлдэл гаргасан зорчигчийн оноог хасна
Ёс бус үйлдэл гаргасан зорчигчийн оноог хасна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Бээжингийн метрогоор зорчихдоо ямар нэгэн ёс бус үйлдэл гаргасан, бусдын тав тухыг алдагдуулсан, метроны байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэдийн нийгмийн хариуцлагын онооноос хасах шинэ журам батлагдсан талаар урд хөршийн CCTV мэдээллээ. Өчигдөр буюу энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг журамд метронд хоол хүнс идэх, уухыг хориглосон байна. Харин нярай болон бага насны хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст энэ журам үйлчлэхгүй.

Түүнчлэн шинэ журамд зорчигч нэгээс илүү суудал эзлэх, бусдад ямар нэг бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хатуу хоригложээ. Цаашлаад дээрх журмыг зөрчсөн зорчигчийг метроноос албадан буулгах юм байна.

Үүнээс гадна зөрчил гаргасан иргэн метроны буудлын сайн дурын ажил хийснээр хасуулсан оноогоо нөхөж авах боломжтой гэдгийг Бээжин хотын Нийтийн тээврийн газраас мэдээлжээ.

Хуваалцах